📣COP17-ИЙН ҮЕЭР ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН ГЕОПАРК БОЛОХООР ЗОРЬЖ БУЙ ХАНБОГД–ШАР ЦАВ ГЕОПАРКИЙГ ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🏜️Монгол Улсад зохион байгуулагдаж буй UNCCD COP17-ийн үеэр ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор зорьж буй Ханбогд–Шар цав геопаркийг танилцуулах тусгай арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
📌Арга хэмжээг ЮНЕСКО болон “Рио Тинто Монгол” компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
📌Арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Экологи, дэлхий судлалын шинжлэх ухааны газрын захирал Антонио Де Соуза Абреу, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Хятадын геопаркийн сүлжээний зохицуулагч доктор Фан Рэн, Өмнөговь болон Дорноговь аймгийн Ханбогд, Манлай, Хатанбулаг, Мандах сумдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, түнш байгууллагууд оролцлоо.
📌Оролцогчид тус геопаркийн геологи, палеонтологи, байгаль, соёлын өвийг танилцуулж, тэдгээрт тулгуурлан хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргаа, ажлын байр, газрын нөхөн сэргээлт болон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийн талаар санал солилцов.
📌Ханбогд–Шар цав геопарк нь Монголын хосгүй өвийг хамгаалахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих чухал санаачилга юм.
UNESCO COP17 Mongolia Монгол Улсын Анхны Үндэсний Геопарк
#МОНЦАМЭ #COP17Mongolia #UNESCO #Geopark #Mongolia



