🎥📸🏞️Төрсөн нутагтаа эзэн нь болж ажиллана гэдэг хамгийн сайхан хувь тавилан 🇲🇳🤵♂️🏢
“Миний бодлоор хөдөө нутагт өөрсдөө хөдөлмөрлөж чадвал ажил, амьдралын сайхан боломж хангалттай байна.
Залуу хүний хувьд төрж өссөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаагаараа үнэхээр бахархаж явдаг. Аав ээж, ахмад буурлуудынхаа сургаал, хүмүүжлээр өдий зэрэгтэй явж байна. 2017 онд ажлаасаа түр чөлөөлөгдөн хүний нутагт гурван сар ажиллахдаа хэл ч мэдэхгүй, хүнтэй чөлөөтэй ярьж чадахгүй хэцүү үеийг туулж байлаа. Тэр үед л “төрсөн нутагтаа эзэн нь болж ажиллана гэдэг хамгийн сайхан хувь тавилан юм байна” гэдгийг яс махандаа тултал ойлгосон.
Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаа ч сайжирч байна. Манай суманд төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 80 хувьтай авч байна. Мөн төрийн албан хаагчдын орон сууц баригдаж эхэлсэн. Тог цахилгаан, интернэт холбоо ч эрс хөгжиж, Улаанбаатар хоттой адил мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдсэн. Цаашдаа манай сум аймаг, улсынхаа төсөвт бодит хувь нэмэр оруулах томоохон сум болох зорилготой ажиллаж байна.”
#МОНЦАМЭ #МонголХэмнэл
Дэлгэрэнгүйг ➡️
https://montsame.mn/mn/read/398973